Сайн байна уу,

Намайг Б.Саран-Эрдэнэ гэдэг. Би эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлэгч, энгийн нэгэн гэрийн эзэгтэй, гурван хүүхдийн ээж байна.

Амьдралынхаа ихэнх хугацааг гадаад нөхцөл байдалд төвлөрч, цаг наргүй ажиллаж амьдарсаар нэг л мэдэхэд 30 гаран насалжээ. Гурав дахь хүүхдээ төрүүлээд гэртээ суух хугацаандаа би анх удаа, биеийнхээ дохиог анзаарч, дотоод мэдрэмжээ сонсох чадварт суралцаж эхэлсэн. Тэр үеэс би амьдралыг удирдах гэж тэмцэхээ больж, болох ёстой бүхнийг засах гэж яарахгүй,

тийм чигээр нь хүлээн авч чадах итгэл төрсөн.

Энэ аялал маань тэвчээр, дадал шаардаж, өгсөж уруудах олон янзын өнгөтэй ч, илүү утга учиртай, илүү жинхэнэ амьдрал руу чиглүүлж байгааг би өдөр бүр мэдэрдэг.

Би бага багаар өөрчлөгдөж, өөрийгөө хүчлэхгүйгээр биеийнхээ дохиог хүндэтгэж, ухамсартай сонголт хийж амьдрахыг суралцсаар байна.

Өнөөдөр би аз жаргал, амар амгаланг хаа нэгтээгээс хайхаа больж, яг энэ мөчөө мэдэрч амьдрахыг сонгосон.

Хэрвээ та ч мөн өөртэйгөө илүү ойр байж, дотоод мэдрэмжээ нээж, биеийнхээ дохиог сонсож сурахыг хүсвэж байвал надтай хамт анхны алхмаа хийгээрэй.

***

Таны амьдралын хором мөч бүр үнэ цэнтэй.

Moon Habit

цогц хөтөлбөрийн танилцуулга

Өнөө үед бидэнд ус, агаар шиг хэрэгтэй байгаа зүйл бол зөв дадал, эрүүл хэв маяг. Би энэ ойлголтыг зөөлөн, үр дүнтэй аргаар түгээхийг хүсч, тэр хүсэлдээ хөтлөгдөн Moon Habit хөтөлбөрийг боловсруулсан юм .

Энэ хөтөлбөр нь хоол, дасгал, сэтгэлзүй гэсэн гурван хэсгийг салгахгүйгээр холбосон, урт хугацаанд үр дүнтэй дадал бий болгодог цогц аргачлал юм.

Хөтөлбөрийн турш та өөрийнхөө бие махбодыг сонсож, сэтгэл зүйгээ тордож, бодол, ухамсраа нээх

өдөр тутмын жижиг алхмаар өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээх боломжтой.

Энэ хөтөлбөр таныг эрүүл, тайван, аз жаргалтай амьдрал руу хөтлөнө гэдэгт итгэл дүүрэн байна.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Ном, гарын авлага (бонус)

Таны аяллыг илүү үр дүнтэй, урт хугацааны болоход чиглүүлж дараах 3 төрлийн гарын авлагыг бүтээлээ.

Өөрийгөө хайрлах гэдэг нь нэг газар хүрэх биш, насан туршийн аялал юм.

MOON BALANCE

номын танилцуулга

MOON ASANA

номын танилцуулга

MOON HABIT

номын танилцуулга

Хоол бол зөвхөн калор биш!

Хоолыг хориглож биш, ойлгож цэгцэлсэн зам...

Би илүүдэл жинтэй, зөв хооллох хүсэлтэй ч яг хаанаас эхлэхээ мэдэхгүй, калор тооцож өөрийгөө хүчлээд, дахин дахин бүдэрч, эцэст нь өөрийгөө буруутгаад хоцордог байлаа.

Хооллох дадлаа өөрчлөх хүсэлдээ хөтлөгдөн олон зүйл судалж, эрэл хайгуул хийсний эцэст олон улсын WildFit хөтөлбөрт хамрагдаж, бодит бөгөөд урт хугацааны үр дүнд хүрсэн юм.

WildFit нь хооллох хэв маяг, хоолтой харилцах харилцаагаа өөрчлөх ухамсартай хандлагыг надад өгсөн. Хөтөлбөрийн явцад би шим тэжээлээ нөхөж, хүний анхдагч биш хүнснээс аажмаар татгалзан, дасгал хийхгүйгээр илүүдэл жингээ хаяж чадсан. Үүний зэрэгцээ толгой өвдөх, өтгөн хатах, ходоод гэдэс тавгүйрхэх, байнга ядрах, нозоорох зэрэг олон зовиурууд багасаж, хоол тэжээлийн боловсролоо сайжруулан хооллох дадлаа бүрэн өөрчилсөн юм.

WildFit нь надад бие, оюун санаагаа хүндэтгэх сонголтуудыг хийх, өөрийгөө ажиглаж, ойлгож, ухамсарлах замаар эрүүл хэв маяг руу чиглүүлэх үнэхээр үнэ цэнтэй суурийг тавьж өгсөн хөтөлбөр байсан.

Энэ суурийг би бусад багш нараас суралцсан мэдлэгтэйгээ хослуулан хоол хүнстэй харилцах харилцаагаа илүү гүнзгий эрэгцүүлэн бодож, хооллох зуршлууд маань миний өнгөрсөн амьдрал, хүүхэд насны мэдрэмжүүдтэй холбоотой байсныг ойлгосон. Мөн хоол хайх мэдрэмж маань жинхэнэ өлсөлт бус, ихэнхдээ сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй байдгийг таньж, хооллох сэтгэл зүйтэйгээ ажиллах нь урт хугацаанд эрүүл хэв маягаа хадгалах хамгийн чухал түлхүүр болохыг мэдэрсэн.

Өнөөдөр би WildFit-ээс сурсан ухамсарт хооллолтын суурь ойлголтуудыг далд ухамсар, бие-сэтгэлтэй ажилласан өөрийн туршлагатай уялдуулан, амьдралд бодитоор хэрэгжихүйц, зөөлөн бөгөөд тогтвортой хэлбэрээр Moon Habit хөтөлбөрийн оролцогчдодоо дамжуулж байна.

Бүртгэлийн мэдээлэл

Хөтөлбөрийн дараагийн бүртгэл 2026 оны 9-р сард болно.

Бодит үр дүн, сэтгэгдэл

Хөтөлбөрийн төгсөгчид MOON HABIT CLUB-т нэгдэж эерэг хүрээлэлтэй болдог.

Moon Habit Club-н зорилго:

  • Хөтөлбөрөөс сурсан дадлаа үргэлжлүүлэн, хамтдаа эрүүл хэв маягийг бүтээх

  • Нэг нэгнээ дэмжиж урагшлуулж, туршлага хуваалцах

  • Эерэг энерги, зөв үзэл бодолтой хамт олон, хүрээлэл үүсгэх

  • Шинэ мэдлэг мэдээлэл хуваалцаж хамтдаа хөгжих

  • Хамтдаа дурсамж бүтээх (аялах, байгальд алхах, иогдох гэх мэт...)